Өнөөдөр Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтий өмнөд хэсгээр, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна