8o
Улаанбаатар хот
mobile menu

"Амьдралаа буцааж авмаар байна"

2017-05-03 11:09:00

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэд АН-ын байрны урд тайван жагсаал хийлээ. Тэд Хотын дарга асан Э.Бат-Үүлээс хохирлоо нэхэмжилж, орон байраа буцааж авахыг шаардсан лоозон барьжээ. Жагсаал хийж буй иргэдийн дотор дахин төлөвлөлтөд хамрагдахаар хуучин байр болон газраа чөлөөлж өгсөн боловч шинэ байранд өнөөдрийг хүртэл орж чадаагүй иргэд байгаа аж.Улмаар зарим иргэд таван жил шахам айлаар тэнүүчлэн амьдарч буйгаа дуулгалаа. Тиймээс энэ асуудалд Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хариуцлага хүлээж, хохирлыг нь барагдуулж өгөхийг шаардаж байгаа юм байна.“Та нар шинэ ордонд бид нар гудамжинд байна”, “Орох оронгүй гудамжинд таван жил амьдарлаа”, “Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг харьяа бус гээд авдаггүй”, “Их Өргөө” ХХК Д.Арвин та гэрээний үүргээ биелүүл”, “Амьдралаа буцааж авмаар байна Бат-Үүл даргаа” зэрэг уриа барин жагсаж байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
darga baihad n aigaad ug helj chadahgui, buchhaar n danalzdag aarchaagui mongol zan
2017/05/04 84.139.104.38
Үхрийн нүдний суулгац зарна
Үхрийн нүдний суулгац зарна.tel;96667103
2017/05/03 43.228.129.144
  • Recent
  • Most Read
  • Most Comment