Зөрчлийн тухай хуульд 1600 зөрчил багтааж, хариуцлага тооцохоор болжээ. Тэдгээрээс онцлох заалтуудыг танилцууулж байна.
- Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг 10.000 төгрөгөөр торгоно.
- Мансуурсан, зөвшөөрөгдөөгүй газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол 50.000 төгрөгөөр торгоно. Мансуурах нь цавуу үнэрлэх, ахуйн зориулалттай юм үнэртэж буйг хэлнэ. Хориглосон гэдэг нь нийтийн үйлчилгээний газар, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулахыг хэлнэ гэж заажээ. Нэг үгээр хэлбэл, зөвшөөрөлгүй газар согтууруулах ундаа хэрэглэж, мөн дээрээс нь цавуу, ахуйн зориулалттай зүйл үнэртсэн бол торгохоор тусгажээ.
- Банк байгуулах тусгай зөвшөөрөл аваагүй мөртлөө иргэдээс хадгаламж татаад, зээл олгоод хууль бусаар банкны үйл ажиллагаа эрхэлсэн бол 100 сая төгрөгөөр торгоно.
- Олон нийтийн газар, авто зам, орон сууцны газар, гудамж, талбайд бие заасан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол 10.000 төгрөгөөр торгоно.
- Гарцгүй газраар зам хөндлөн гарсан бол 20.000, улаан гэрлээр гарвал 25.000, хурд хэтрүүлбэл 50.000 төгрөгөөр торгоно.
- Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол тухайн хүнийг 20.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 200.000 төгрөгөөр торгоно.
- Жолооч шаардлагагүй үед огцом тоормослосон, эсхүл аюултай нөхцөл үүсгэсэн, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж замын хөдөлгөөнд оролцсон бол 10.000 төгрөгөөр торгоно.