МАН-аас 2017 оны Ерөнхийлөгчид намаа төлөөлж, намын дарга М.Энхболд оролцохоор болсон талаар мэдээллийг бид хүргэсэн билээ. Нууц санал хураалтад нийт 259 бага хурлын гишүүн оролцсоноос Ц.Нямдоржийг 37 хүн дэмжиж байна. Нийт санал өгсөн хүмүүсийн 85,7 хувь С.Энхболдыг дэмжсэн байна. Санал хураалтын дүн гарсаны дараагаар Ц.Нямдорж үг хэллээ. Тэрбээр “Ийм дүн гарна гэдгийг мэдэж байсан, цочирдох юм алга. М.Энхболд даргад амжилт хүсье. Хариуцлагатай сонгууль дөхөж байна. Монгол түмний Төрийн тэргүүн байна гэдэг бол асар их хариуцлага байдаг. М.Энхболд дарга энэ удаагийн сонгуульд ялж Төрийн тэргүүн болох ерөөлийг дэвшүүлж амжилт хүсч байна” хэмээн хэллээ.
Ц.Нямдорж: Цочирдох юм алга
2017-05-03 15:29:58