Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авто угаалга, засварын газруудад төлөвлөгөөт шалгалт хийж, эхэлжээ. Тэд авто угаалгын 33, авто засварын 39 газарт шалгалт хийхээр төлөвлөсөн байна.
Шалгалтад их хэмжээний тос масло зарцуулдаг томоохон газруудыг хамруулж байгаа бөгөөд стандартаа хэр мөрдөн ажиллаж байгааг шалгах аж. Энэхүү ажилд байгаль орчин, газрын харилцаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлийн байцаагч нар оролцож байгаа бөгөөд зургаадугаар сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна.
Авто угаалга, засварын газруудад шалгалт хийж эхэллээ
2017-05-03 17:50:20