8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжүүлж байна

2017-05-04 09:10:30

Авто тээврийн үндэсний төвөөс энэ сарын эхний хагасын дунд үеэр ихэнх нутгаар салхи 18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ хэмээн анхаарууллаа. Мөн манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв тавдугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг. Энэ жил ихэнх гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна. Харин тавдугаар сарын дунд үеэр зарим томоохон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Иймд иргэд, тээвэрчдийг

Тээвэрчид эвдэрч нурсан зам гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай байгаа тул авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

Хүчтэй шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг;

Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл