8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-ийн овилгогүй зан

2017-05-04 10:48:00

Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болж, Монголын Засгийн газартай тохиролцоод байсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хойшлууллаа. Хойшлуулах болсон шалтгаанаа дээрх хөтөлбөртэй хэлхэгдсэн төсвийн тодотголыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулагчдын эрхийг хөндсөн заалттай холбон тайлбарлав.

УИХ-аас энэ сарын 14-нд 2017 оны төсвийн тодотгол баталсан. Энэхүү тодотголыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд томоохон хөрөнгө оруулагчдын валютын гүйлгээг дотоодын арилжааны банкуудаар дамжуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой”-гоос олборлосон байгалийн баялгийн төлбөр Монгол руу орж ирж, дотоодын банкуудаар дамжин гарах ёстой гэж үзсэн юм. Томоохон төслийн хөрөнгө оруулалтыг дотоодын банкуудаар дамжуулснаар эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж эрх баригчид үзсэн байна.

Хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгөн урсгалыг дотоодын банкуудаар дамжуулснаар манай улсад давуу байдал бий болж, төсвийн тэнцэлд эергээр нөлөөлж, эрх баригчдын “толгой”-ны өвчин болоод буй “ноён” долларын ханшийг хазаарлах боломж бүрдэнэ гэж бодлого тодорхойлогчид тооцоолсон юм. Харамсалтай нь ОУВС бүхэл бүтэн нэг улсын эрх ашгийг бус дан ганц үндэстэн дамнасан корпорацийн эрх ашгийг илүүд үзсэн юм. Тодруулбал, “Рио Тинто” компани Монгол төрийн гаргасан шийдвэрийн талаар ОУВС-д “хов” дуулгасан гэсэн үг. Үүнийг нь нөгөө өнцөгөөс тайлбарлавал ОУВС, “Рио Тинто” хоёр Монгол Улсыг буланд шахаж байгаад буулгаж авах санаархал агуулж байгааг үгүйсгэх аргагүй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Hayan chin oigvi t1 hvn sh dee,er dutuu tursun hvmvvsiin tvgemel zan chanar l daa,harin manaih gargasan batalsan shiidvereesee uhrah yum bol jinhene bodit hyamral gdg chin bolno
2017/05/04 182.160.37.35
зочин
Тэгээд МАН-ынхан шаардлагыг нь хүлээж авлаа гэж Хаян нь мэдэгдлээ шдээ
2017/05/04 103.11.194.78
Зочин
тийм л юм байгаа
2017/05/04 202.179.31.38
Монгол хүн
ОУВ сан чинь Их гүрний луйварчид байдгыг мэддэггүй юм уу. Дэлхийн 2 - р дайны дараа Европыг сэргээн босгох нэрээр Байгуулагдаад их мөнгө угаасан байгууллага .
2017/05/04 202.131.236.250
Монгол хүн
ОУВ сан чинь
2017/05/04 202.131.236.250
Монгол хүн
Буурай орныг өрөнд унагаад.Эд баялагыг барууны хөрөнгөтнүүдэд өгүүлэх зорилготой юм аа. Лалынханы эсэргүүцээд байдаг нь ийм учиртай юм шүү
2017/05/04 202.131.236.250
Монгол хүн
ОУМ ёан чинь Их гүрний луйварчид байдгыг мэддэггүй юм уу. Дэлхийн 2 - р дайны дараа Европыг сэргээн босгох нэрээр Байгуулагдаад их мөнгө угаасан байгууллага .
2017/05/04 202.131.236.250