8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарханы замд хурд хэмжигч ажиллуулж байна

2017-05-04 11:38:00

Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт шалгалтыг явуулж байна. Улсын болон орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувь нь жолооч нар замын нөхцөлд хурдаа зөв тохируулаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс шалтгаалдаг байна.

Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч та "Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг хэрэглэн" замын хөдөлгөөндөө соёлтой, сахилгатай оролцохыг зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл