8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулганаар Төрийн албаны хуулийг хэлэлцэж байна

2017-05-04 12:53:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа АНУ, Канад, ХБНГУ, ОХУ, БНСУ, Япон болон бусад өндөр хөгжилтэй улсуудын “төрийн алба”-тай холбогдсон хууль тогтоомж, туршлагыг судалсан бөгөөд өнгөрсөн хугацаанд манай улсад төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт, амжилт, туршлагад тулгуурлажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. Гишүүд төрийн албыг 6 жил болоод сэлгэж, томилдог байх хэрэгтэй гэж байлаа. 16 жил төрд ажиллаад Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох боломж нээгдэнэ гэсэн заалтыг эргэж харах хэрэгтэй гэж зарим гишүүн үзэв. 10-аас дээш жил нэг газар ажилласан төрийн албан хаагчийг захиргааны шаардлагаар өөр ажилд сэлгэдэг байхаар төсөлд тусгасан байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment