Дөрөвхөн настай дагавар охиноо хөнөөсөн хэргээр ял сонссон Г.Маралмаа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Саяхан Г.Маралмаа цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн гэсэн гомдол гаргасан байна. Г.Маралмаа "Халуун усны өрөөнд цагдаа, дэслэгч Б-д хүчиндүүлсэн" гэжээ. Гомдлын дагуу холбогдох албаны хүмүүс хүчиндсэн гэх цагдаагийн албан хаагч Б-гээс ч тайлбар мэдүүлэг авчээ. Харин Б нь "Хүчиндсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь толгойгоо л бариулсан" хэмээн мэдүүлсэн байна. Үүнийг хамт байсан цагдаа ч нотолж байгаа аж. Энэ нь цаг хугацааны хувьд нэлээд хэдэн сарын өмнө болсон үйл явдал аж. Гэтэл дэслэгч Б хэргийн мөрдөн байцаалтын явцад гэртээ нас барсан байдалтай олджээ. Тус хэргийг Тусгай субьектын хэлтэст шалгаж байгаа юм байна.