8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Учрал: Эмч, багш нарыг төрийн жинхэнэ албан хаагч болгож хуульчилмаар байна

2017-05-04 16:47:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал эмч багш нарын цалин, хөлс нийгмийн баталгааны талаар байр сууриа илэрхийлэв.  Тодруулбал, тэрбээр “Би эмч, багш нарын цалин, нийгмийн баталгаа, онцгой нэмэгдлийн асуудалд санаа зовж явдаг. Багш нар л гэхэд 585286 төгрөгийн цалинг анх авч эхлээд таван жилийн дараа шатлал өсч 4000 төгрөгийн нэмэгдлийг авч байна. Ингээд 10 жил багшаар ажиллаж байж 16000 төгрөгийн нэмэгдэл авдаг. Ийм цалинтай яаж амьдрах вэ?. Бид эмч, багш нарын эрхийг олон жил ноцтойгоор зөрчиж ирлээ. Тухайлбал, эмч, багш нар Төрийн албаны хууль бус  Хөдөлмөрийн тухай хуулиар ажиллаж ирсэн. Хэдий болтол эмч, багш нарыгаа төрийн үйлчилгээний албан тушаалтнаар ажиллуулах юм бэ. Багш, эмч нарыг төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалтан болгож хуульчилмаар байна. Засгийн газрын тогтоол гаргаж хэдхэн төгрөгөөр цалинг нь нэмдэг байдал нь дорвитой өөрчлөлтийг авчрахгүй байна. Үүнээс үүдэн манай улс багш, эмчгүй болох нь. Бид Засаг барьж байх үедээ Төрийн албаны хуулиндаа  бодитой өөрчлөлтийг хийх ёстой гэж бодож байна. Эмч, багш нарыг шүүгч, прокурор шиг төрийн жинхэнэ албан хаагч тэр дундаа тусгай албан хаагч болгомоор байна. Эдгээр асуудлыг шийдэж байж эмч, багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал нь шийдэгдэнэ. Тэгэхгүй бол нэг Засгийн газар гарч ирээд тогтоол гаргачихаад “Та нарын цалинг 5000 төгрөгөөр нэмсэн шүү” гэж явбал энэ асуудал шийдэгдэхгүй. Мөн багш нарын хөгжлийн асуудлыг ч орхигдуулж ирлээ. Сингапур, Финландын хөгжлийн нууц юу юм бэ?. Сингапур гэхэд л багш нарыгаа төрийн тусгай албан хаагч гэж үздэг. Би багш нарын санал, гомдлыг авах төвийг ажиллуулж эхэлсэн. Энэ төвд хандсан багш нар “Бид нарыг төрийн жинхэнэ албан хаагч болгож өгөөч” гэсэн саналыг их ирүүлсэн. Тэгэхээр Төрийн албаны хуулийг бодитоор өөрчилж байж баталъя. Ингэсэн тохиолдолд Төрийн албаны хууль бодитойгоор хэрэгжихээс гадна манай улс сайн багш, эмч нартай болно. Тэр цагт эрүүл чийрэг иргэдтэй сайн боловсролтой залуустай болно. Энэ асуудлыг дэмжээд явах боломж байна уу гэдгийг ажлын хэсгээс асуумаар байна” гэлээ.

 Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй бөгөөд төсөлд дараах асуудлыг шинээр тусгажээ. Үүнд, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөлийг баталгаажуулах,  иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хуулиар тодорхойлж, түүнийг тууштай хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулах юм байна. Мөн мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх, төрийн албан хаагч /улс төрийн албан хаагчаас бусад/ улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох явдлыг таслан зогсоож, улс төрийн нөлөөнөөс ангид, ард түмнийхээ тусын тулд, зөвхөн төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах Үндсэн хуулийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломж бүрдүүлэх зэрэг олон чухал заалтыг тусгажээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bagsh
Ажлаа хийгээд л явахад л амьдралын хэрэглээ хангагддаг л бол бидний зарим нь Солонгос руу хар ажил хийхээр явах гэж vv Энэ л байдлыг оорчлох гэж бидний дуу хоолой болж яваа Учрал гишvvндээ амжилт хүсь
2017/05/13 112.72.11.119
Bagsh
Zahiraluudiig namiin haryalalaar solino, menejeruud ni bas adil. Said soligdoh burd bodlogo ni uurchlugddug. Bur arai l bishee. Eniig boliulaad uguuch Uchral gishuunee
2017/05/10 103.57.92.130
Bagsh
Bayarlalaa. Bi 17 jil tasraltgui bagshilj bn. Zergiin nemegdel,angi daalt,kabinetiin nemegdel niileed 620,000awdag. Bichig tsaas uzeg bal gd bugdiig uursduu awdag. Odoo bur shohoigoo uursduu hudaldaj
2017/05/10 103.57.92.130
Батбилэг
Хэдий болтол төрийн албан хаагч мөн ч юм шиг биш ч юм шиг байх вэ? ЭМ болон боловсролын байгууллагад ажилладаг хүмүүсийн асуудал дандаа хөдөлмөрийн хуулиар шийддэгдэг. Болих хэрэгтэй. Дэмжиж байна.
2017/05/10 103.242.47.34
С.Уранбилэг
нам намаар хувааж талцахгүй л байх хэрэгтэй
2017/05/09 202.131.229.138
Эмч
Цалин мөнгөнөөс болж олон гэр бүл хэцүүхэн амьдарч байгааг мэдэрч байгаад баярлаж байна. Энэ асуудлыг хууьчилж өгвөл олон хүнд буян болнодоо
2017/05/09 103.10.22.46
Наран
Ар гэртээ санаа зовох зүйлгүй байж хийж байгаа ажилаа сэтгэл хангалуун үр бүтээлтэй ажиллана шүүдээ зөв санаа дэвшүүлжээ. Амжилт хүсэе
2017/05/08 124.158.125.18
Багш
Ээж аав ах дүү нэх бүхэнд ажил хийж байгаа мөртлөө дандаа мөнгөгүй байлаа гээд загнуулан байж заримдаа хүүхэддээ заримдаа өөртөө нөхөртөө хувцас авуулна. хоол хүнсээ бол байнга л гуйна шүү дээ
2017/05/08 202.179.27.227
Багш
тэгээд сар амьдрах гээд үзэж тарна даа энэ мөнгөнөөсөө багшийн ажилдаа бичгийн цаас принтерийн хор үзэг бал цаасыг бол өнгөтэй өнгөгүй фото гээд бараг 50000 төгрөг зарцуулна.
2017/05/08 202.179.27.227
багш
Бүтдэг бол их сайхан санаа байна эхний 5 жилдээ ажиллаж байгаа багш 535298 төгрөгний цалин авч суутгалаа суулгаад 498000 төгрөг авдаг түүнийхээ 280000-300000 төгрөгийг зээлэндээ өгдөг
2017/05/08 202.179.27.227
zochin
vnen shvv emch bagsh nar demjij bna chuhal asuudl g taviklaa
2017/05/07 66.181.160.30
vneheer chuhal asuudliig hondjee demjij bna amjilt hvsie
zochin
2017/05/07 66.181.160.30
zochin
ali ali ni avaad sursan tul hariutslaga undurjuuleh herdgtei!
2017/05/07 103.26.194.149
зочин
таны саналыг дэмжиж байна маш чухал санаа байна өнөөдөр нам дагасан хүмүүс ажилд ордог үүнээс болоод хүний эрүүл мэнд, хүүхдийн сурах эрх болон бусад хүмүүсийн эрх зөрчигдөх явдал хэрээс хэтэрлээ
2017/05/07 202.179.6.78
Tseegii
Bayarlalaa. Achaalal ihtei ajliin ard hureltsee muutaihan tsalintai bdag emch, bagsh nariin tuluu duu hooloigoo hurgej bgaa tand ajliin ih amjilt husie
2017/05/07 203.91.115.43
Eegii
Tiim shv
2017/05/07 112.72.11.116
зочин
дэмжиж байна шүү
2017/05/07 202.131.250.130
Bagsh
Bayarlalaa
2017/05/07 112.72.11.110
Цалин бага болохоор л авилгал байгаа юм шдээ
hgfhfg
2017/05/06 124.158.92.27
hovsgoloos
Ene asuudliig shiidwel mongoliin ireedvi bat boh bh bna
2017/05/06 27.123.214.124
hovsgoloos
Tegsen mortloo shalgalt hynalt bolhoor hamgiin ih hariutslaga hvleedeg iim baij boloh uu arai l bish bna emch bagsh nariig demjij bgaad bayrlalaa amjilt
2017/05/06 27.123.214.119
hovsgoloos
Demjij bna emch nar vnheer dendvv tsalin baga bi tsetserlegiin emch zunii 3sar ymarch tsalingvi amraadag mon gar deer awch bga tsalin 368000 zeelee tolood 90000myngan togrogoor amidardag
2017/05/06 27.123.214.107
Tvmendemberel
vneheer demjmeer bas bayarluushtai saihan sanaa dewshvvljee. unuudur bi 30 jil bagshiin ajil hiij bna. bolowsrol ervvl mendee demjij bj uls maani hugjinu gej boddog
2017/05/06 202.70.46.232
Төлөөлөл
500,000 төгрөгнөөс цалингийн зээлэндээ өгөөд 200,000 төгрөгөөр амьдарч байна даа.
2017/05/06 202.179.26.196
Бүрнээ
Маш их дэмжиж байна. Ард иргэдээ гэвэл боловсрол, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй. Тэгэхийн тулд багш, эмч нараа ажиллах нөхцөл, хөгжиж дэвших боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй.
2017/05/06 202.179.26.196
Нараа
Дэмжиж байнаа
2017/05/06 27.123.214.82
Баяраа
УИХ-ын гишүүн Н.Учрал үнэн үг хэлжээ хамгийн гол нь хүний хөгжил эрүүл мэнд чухал манай улсад эмч багш нар хамгийн бага цалин авч хамгийх хүнд ажил хийдэг
2017/05/06 66.181.183.163
Долгорсүрэн
зөв санал гэж бодож байна. хүний хөгжлийг чухал гэж үзэж байгаа бол эрүүл, боловсролтой иргэнийг бэлтгэх нь зөв байх . Сургуулийн өмнөх боловсрол суурь нь байх ёстой
2017/05/05 202.179.31.1
зочин
дэмжиж байна
2017/05/05 103.10.23.209
anhaa
demjij bn
2017/05/05 112.72.11.101
оюундэлгэр
маш их дэмжиж байна
2017/05/05 202.9.42.121
baagii
uneheer zuw yum yarij bn demjij bn. zaluu humuus olon jil emcheer surch surchaad ajil deer garaad 400-500000 tugrugnii tsalintai yaaj amidarch hugjij dewshih yum be.
2017/05/05 124.158.93.130
enkhee
yamar goe sanal we ene asuudliig demjij b.na demjij b.na
2017/05/04 203.91.115.40
zowlon arilgagch
Vvrgee bielvldeggvi baij erh yrisan emchees hudaldaj awsan erhten ni ewdersen met aashildag hvmvvst tuslamj vzvvleh hetsvv sh de
2017/05/04 112.72.11.102
toriin nergvi zarts buyu emch
Yag vnen sh dee emch bagsh hiihees zugtaj bna sh de tanii bodol zow bna
2017/05/04 112.72.11.102
Үргэлж өртэй Ядуу багшийн ээж
Яг үнэн манайх шиг багш эмч нарыг үнэлдэгүй орон байхгүй шүү гишүүн минь заавал хийгээрэЙ
2017/05/04 122.201.24.200
gg
zov baina . gehdee ih surguuliin bagsh nar yamar ih tsalin avdagiig medehuuu ooroo ??? tusgai alban haagch bolvol duremt huvtsas omsono shuudee huuhdee
2017/05/04 202.55.191.194
Jagaa
Yag zuv, hun saikhan amidraliin batalgaa bolgoj mergejiltei boldog bh , bi bagsh Emch bish gesen ch avch bui tsalingiin huvid sonsood uruvddug bhgui yu.
2017/05/04 27.123.214.124
Хэн ч биш
Тэгвэл төрийн дүрэмт хувцас өмсөж хариуцлага тооцдог болгох хэрэгтэй бага сага хахуул авдагын болиулах шинэ эрүүгийн хууль мөрдөх хэрэгтэй
2017/05/04 202.70.46.227
  • Recent
  • Most Read
  • Most Comment