8o
Улаанбаатар хот
mobile menu

Даланзадгад сумын 22 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэв

2017-05-04 14:45:44

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөө өглөө Даланзадгад сумын иргэдэд аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа.

Сургуулиар иргэд аймгийн төвийн дөрвөн цэгээс аюулгүй талбайн обьектуудад нүүн шилжэв.

Дадлага сургуульд тус сумын 1-8 дугаар багийн 22680 гаруй иргэн оролцсон нь нийт иргэдийн 94,5 хувьд хүрчээ. Даланзадгад сум нь найман багтай, 24 мянган хүн амтай юм.

Дадлага сургуульд орон нутгийн иргэд идэвхитэй оролцож, аймаг, орон нутгийн удирдлагууд ч идэвхи санаачлагатай ажиллаж байгааг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл