8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол залуу галд түлэгджээ

2017-05-04 18:18:30

Өмнөд Солонгос улсын Гуангжү хотын нэгэн хорооллын гурван давхар барилгад энэ сарын 2-ны өглөөний 11.00 цагийн орчим гал гарсан байна.Галын улмаас тус байранд амьдарч байсан Монгол улсын иргэн 39-н настай эрэгтэй Д түлэгдэж, 40-н сая воны эд хөрөнгөний хохирол гарсан ажээ.  Монгол залуугийн хоёр гар түлэгдсэн ба эдүгээ түлэнхийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна. Гал унтраах алба галыг 30-н минутад унтраасан ба эдүгээ гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл