8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-05-05 08:43:40

ХОНЬ - (3/21-4/19)

Таагүй өдөр. Сэтгэл хямрах, бусадтай ам мурийх, үл ойлголцох хандлага давамгайлна. Хамтын ажиллагаа үр ашиг муутай. Хэн нэгний дэмжлэгт найдах хэрэггүй. Санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд муу. Бусдад мөнгө зээлдэх, бусдаас зээлэх нь ашиггүй. Та шинэ танилтай болно.

ҮХЭР - (4/20-5/20)

Шинэ харилцаа тогтоох, санхүүгийн ажиллагаа явуулах, аян замд гарахад сайн өдөр. Худалдаа арилжаа хийхэд, байшин барилгын суурь тавих, барилгын засварын ажил хийхэд ээлтэй. Өгөөмөр, өглөгч байхыг хичээ.

ИХЭР - (5/21-6/21)

Та илүү мэдрэмжтэй болно. Та өдрийн турш хүмүүстэй уулзаж, хэлцэл тохироо хийнэ. Хуучны түнш буюу найз тантай гэнэт холбогдож болзошгүй. Та ямар нэгэн мэдээлэл хайж байгаа бол, эсвэл хэн нэгэнтэй уулзах чухал хэрэгцээ байгаа бол тохиромжтой өдөр. Шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, танин мэдэхүйн хүрээгээ тэлэхэд сайн.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Хариуцлагатай байх өдөр. Удирдлагаас шалгуур сорилт тавина. Тиймээс бусдад сайнаар үнэлэгдэх боломжийг битгий алдаарай. Гэрлээгүй хүмүүсийн дурлалын харьцаанд шинэлэг хандлага орно. Усны анагаах чанар нэмэгдэх тул усан эмчилгээ үр дүнтэй.

АРСЛАН - (7/23-8/22)

Хариуцлагатай байх өдөр. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоотой байвал зохино. Учир нь таны авсан чухал мэдээлэл хожим нь аминд орно. Дээрээс танд хийжгүйцэтгэхэд амаргүй зүйлийг даатгах бололтой. Гэвч хичээж ажиллавал амжилтад хүрнэ. Мөн ажлын тайлан тооцоо нэхэгдэх магадлал буй.

ОХИН - (8/23-9/22)\

Бусадтай харилцах эрэлт ихэсч, та илүү мэдрэмжтэй болно. Та өдрийн турш хүмүүстэй уулзаж, хэлцэл тохироо хийнэ. Хуучны түнш буюу найз тантай гэнэт холбогдож болзошгүй. Та ямар нэгэн мэдээлэл хайж байгаа бол, эсвэл хэн нэгэнтэй уулзах чухал хэрэгцээ байгаа бол тохиромжтой өдөр. Шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, танин мэдэхүйн хүрээгээ тэлэхэд сайн.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Хариуцлагатай өдөр. Хэрвээ та шийдэмгий, идэвхитэй байвал амжилтад заавал хүрнэ. Ажил хэрэгч хөдөлмөрч хүмүүсийн хувьд бүх боломж нээлттэй байна. Аливаад чин сэтгэлээсээ хандаж, юунаас ч битгий ай. Идэвхитэй, шинэчлэгч хүмүүс амжилтанд хүрнэ. Судлаач шинжээч, жүжигчдийн хувьд маш сайн өдөр.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Чухал ажил эхлүүлэх, том арга хэмжээ зохион байгуулахад сайнгүй өдөр. Гэр орноосоо явахад муу. Засварын, барилгын ажил амжилттай. Орон гэрээ тохижуулах, тавилгаа өөрчлөн сэлгэхэд анхаарахч, гэрийн энергиэ сайжруул. Эрүүл агаарт гарч, эрч хүчээ сэргээгтүн.

НУМ - (11/22-12/21)

Шударга ёс, харилцан нийцлийг эрхэмлэх өдөр. Шүүх заргын асуудлыг эхлүүлэх, чухал бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажилд ороход ээлтэй сайн. Алдагдсан харьцаагаа сэргээх, гэр бүл болох, сэтгэлээ нээхэд сайн. Тууштай байвал амжилтад хүрнэ.

МАТАР - (12/22-1/19)

Амаргүй өдөр. Ажил албаны хүрээнд гэнэтийн ярвигтай асуудал гарна. Хүлээцтэй хандаж, хамтын хүчээр шийдвэрлэх нь таны нэр хүндийг өсгөнө. Өнөөдөр эхэлсэн ажлыг заавал дуусга. Янаг амрагийн харьцаанд гэнэтийн зөрчил гарч болзошгүй. Хайртай хүн тань утгагүй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай.

БУМБА - (1/20-2/18)

Мэдлэг олж авах, цэцэн мэргэн ухааныг дээдлэх, аливаа зүйлсийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзэх өдөр. Зүүд зөн хурцдаж, хувь тавилангийн сонин учрал, дохио тэмдгүүд тохионо. Энэ бүхэн танд энэ амьдралд ямар үүрэгтэй ирсэнээ ухамсарлах боломжийг олгоно. Аялал жуучлалаар явах, холын замд гарахад сайн.

ЗАГАС - (2/19-3/20)

Ажил мэргэжлийн хүрээнд хэцүү нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс хэн нэгэнтэй маргаж мэтгэлцэхээс зайлсхий. Хүлээцтэй, тэвчээртэй байвал хожно. Эрүүл мэндээ анхаарах шаардлага гарна. Ямартай ч эмийг дур мэдэн хэрэглэдэгээ болих хэрэгтэй. Хордох магадлалтай. Унтахынхаа өмнө өдрийн ажлаа цэгнэн бодож, ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment