8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөнгөж төрсөн хүүхдийнхээ амийг бүрэлгэсэн хэрэг гарчээ

2017-05-05 08:55:23

Энэ сарын 03-ны өдөр Буриадын их сургуульд сурч байсан монгол оюутан охин дөнгөж төрүүлсэн хүүхдийнхээ амий хүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан байна. Оюутныг Эрүүгийн хуулийн 106 дугаар заалт буюу “төрсөн хүүхдээ санаатайгаар бүрэлгэсэн” хэмээн ОХУ-ын цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. сэн байна. Тэрбээр 2016 оны намар Буриадын их сургуульд суралцахаар ирсэн нэгдүгээр курсын оюутан аж. 

Тэрээр лхагва гаригийн үүрээр 04:00 цагийн үед өрөөнөөсөө гарч ариун цэврийн өрөөнд орж хаалгаа түгжиж байгаад хүүхдээ төрүүлсэн аж. Цагийн дараа дотуур байрны харуул аюулгүй байдлыг шалгаж яваад ариун цэврийн өрөөний түгжээтэй бүхээгээс ихээхэн хэмжээний цус урссан байхыг олж харжээ. Бүхээгийг онгойлгон ортол охин их хэмжээний цус алдаж ухаан алдсан байсан бөгөөд түүний дор дөнгөж төрөөд эндсэн нярай байжээ.

Харуул түргэн тусламж дуудаж, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлснээр охины амийг аварсан байна. Нярайн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл