8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-05-05 09:06:30

09.00 цагт: Улаанбаатар хотын 2017 оны аварга шалгаруулах "Гимнастрада" 4 дэх удаагийн уралдаант үзлэг Хан-Уул дүүрэг дэх Монголын Хөлбөмбөгийн холбооны футзаланд явагдана.

10.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд "ГАЗРЫН ХАРИЛЦАА-2017" эрдэм шинжилгээний бага хурал болно.

10:00 цагт: Найрамдал зусланд СХД-ийн Залуу багш нарын чуулга уулзалт болно.

10.30 цагт: "Эрх чөлөөний талбай"-д БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд зориулан зөөврийн ажлын байр ,ажлын хувцас хэрэглэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

 11.00 цагт: ZU club-т ZEV Fight Night 1 халз тулааны албан ёсны жин хэмжүүр арга хэмжээ болно.

11:00 цагт Сүхбаатарын талбайд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт болно

11.00-14.00 цагт: ХСИС-д Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Суурийн ЖАНЦАН агсны нэрэмжит "ЧАНДМАНЬ ТАНХИМ"-ын нээлтийн ёслолын ажиллагаа болон "ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН СУУРЬ ЗОХИЦУУЛАЛТ" сэдэвт эрдэмтэн судлаачдын дугуй ширээний эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно.

12.00 цагт ЭХЭМҮТ-д "Эрүүл жирэмслэлт" төслийн нээлт болно.

13.00 цагт: Эко сургууль хөтөлбөрийн "Хүрэл гэрэгэ өргөмжлөл" гардуулах ёслолд Монголын Уран зургийн галерейн 3 дугаар давхарт болно.

13.00 цагт: "Эрдэнэс Монгол" ХХК-10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй спортын 4 төрөлт тэмцээний нээлт Буянт-Ухаа спортын ордонд болно.

14:00 цагт: Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын зарим сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт 10 түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл