8o
Улаанбаатар хот
mobile menu

ISO МОНГОЛИА ХХК, BSI хамтран ажиллана

2017-05-05 10:39:00

ISO МОНГОЛИА ХХК  нь Британийн Стандартын Байгууллагын /BSI/  Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй  олон улсын (ISO) стандартуудыг Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудад  нэвтрүүлж, хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллахаар түншлэлийн гэрээ байгууллаа.

Тус байгууллагууд Олон Улсын Стандартчиллын байгууллагаас гаргасан (ISO) стандартуудаар Монголд мэргэшсэн олон улсын сургагч багш, зөвлөх болон аудиторуудыг бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, баталгаажуулалт хийх, олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх төслүүд дээр хамтран ажиллах юм.

ISO МОНГОЛИА ХХК холбогдох хууль эрхзүйн баримт бичгийн хүрээнд Олон Улсын Стандартчиллын байгууллагаас гаргасан (ISO) менежментийн тогтолцооны дэвшилтэт шинэ стандартыг үндэсний болгож  Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани. Тус компани нь Олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO) авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих зорилгоор  “Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага ба  хэрэглэх удирдамж” ISO 37001:2016 шинэ стандартыг үндэсний болгоход боловсруулалт хийж, Стандарт хэмжилзүйн газрын Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 05 тогтоолоор MNS ISO 37001:2017 батлагдсан билээ.

Тус стандарт нь уян хатан бөгөөд аль ч төвшний, ямар ч хэмжээний төрийн болон төрийн бус байгууллага,  банк, санхүүгийн байгууллага, томоохон корпорациуд, хувьцаат компани, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувийн хэвшилүүд, олон нийтийн байгууллагууд    өөрийн онцлогт тохируулан ашиглах боломжтой.

Авлигатай тэмцэх хөтөлбөр бий болгож, үр дүнтэй хэрэгжүүлэх, улам боловсронгуй болгож хөгжүүлэх, түүнчлэн авлигын эсрэг үйл ажиллагааны  хэм хэмжээг тогтооход оршино.

            Британийн Стандартын Байгууллага – /BSI/ нь Британийн Хатан хааны үүсгэн байгуулсан дэлхийн  хамгийн том, нэр хүндтэй Британийн стандартын байгууллага юм. Энэхүү байгууллага ISO нэртэй менежментийн стандартуудыг зохиогч нь ба ISO байгууллагын үүсгэн байгуулагч нь юм.

BSI – дэлхийн стандартын хөгжлийн хандлагыг тодорхойлогч  нь юм.

Анх 1901 онд байгуулагдахдаа бүтээгдэхүүн үйлчилгээний стандартуудаас эхэлсэн хэдий ч чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхэд дан бүтээгдэхүүн үйлчилгээний стандартууд хангалтгүй, харин тэдгээрийн менежментийн арга барил нь чухал гэсэн дүгнэлтэнд хүрснээр 1950 оноос эхлэн дэлхий нийтээрээ эдгээр Менежментийн Тогтолцооны гэгдэх стандартуудыг нэвтрүүлж эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын хувьд менежментийн тогтолцооны стандартуудыг сүүлийн жилүүдэд идэвхтэй нэвтрүүлж байна. Харин дэлхийн стандартын хөгжил 2000 оноос шинэ үе шат руугаа орж хүмүүсийн зан байдал, үнэ цэнэ, ёс суртахуун дээр тулгуурласан, байгууллагыг бүрэн хүчин чадлаар ажиллуулж нэр хүндийг нь хамгаалсан стандартуудыг гаргаж эхэлсэн.

Тухайн байгууллага стандартыг нэвтрүүлэхэд тогтвортой хөгжил хангагдаж, эрсдэлээ удирдаж сурна.

Мөн үйл ажиллагаа тасралтгүй сайжирах сайн талтай. Тийм учраас үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд  ISO нэртэй менежментийн стандартыг нэвтрүүлэх шаардлага бидний өмнө тулгараад байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл