8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв талбайд В, С вирусын оношилгоо хийж байна

2017-05-05 11:21:08

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт яг одоо төв талбайд  болж байна. Энэ үеэр иргэдэд В, С вирусийн оношилгооны талаар мэдээлэл өгөх бөгөөд 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирусийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болсон байна. Тус үйл ажиллагаа өдрийн 13.00 цаг хүртэл үргэлжилнэ. Хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг энэхүү хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэх аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл