МАХН өнөөдөр Бага чуулганаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмээ тодруулах гэж байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.