8o
Улаанбаатар хот
mobile menu

ШӨХТГ-ын төлөөлөл Индонезийн шударга өрсөлдөөний форумд оролцоно

2017-05-05 13:09:15

Бүгд Найрамдах Индонез Улсын  “Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо”-ны дарга ноён Мухаммад Сяркави Рауф тэргүүтэй төлөөлөгчид ШӨХТГ-т албан айлчлал хийж байна.  Төлөөлөгчдийг өнөөдөр Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, ШӨХТГ-ын дарга Б.Лхавга нар төрийн ордноо хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын Шударга өрсөлдөөний байгууллагын хамтын ажиллагаа болон цаашдын төлөвлөгөөний талаар ярилцав. Индонез улсад ирэх есдүгээр сард шударга өрсөлдөөний чиглэлээр тус улсын ерөнхийлөгчийн ивээл дор томоохон хэмжээний форум зохион байгуулагдах юм. Уулзалтын үеэр уг форумд Шадар сайдын зөвлөх, шударга өрсөлдөөний газрын  даргыг оролцохыг урьлаа. 

Энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Индонез улсын Бизнесийн өрсөлдөөний хянан зохицуулах хороо хооронд Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.  Мөн картель, монополийн зохицуулалт, зах зээл судалгааны аргачлалын талаар харилцан мэдээлэл өгч, туршлага солилцож, хамтарсан сургалтуудыг хийлээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл