ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь 2017 оны эхний 5 сарын байдлаар нийт 157 хүмүүжигчийг өрөг угсрагч, тогооч, засал чимэглэлч, гагнуурчин, цахилгаанчин, бетон арматурчин мэргэжлээр сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээ олгожээ. Мөн эмэгтэйчүүдийн хорих буюу 407 дугаар ангид маникюр, үсчин, гоо сайханч мэргэжлээр 30, Хорих 421 дүгээр ангид компьютерын программистын чиглэлээр 22, Хорих 415, 425 дугаар ангиудад хүнд машин механизмын операторчин, засварчин мэргэжлээр 87 хүмүүжигчийг тус тус сургалтад хамруулж байна. Сургалтад хамрагдсан хүмүүжигчдэд чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгох юм.
157 хүмүүжигчийг мэргэжилтэй болгожээ
2017-05-06 11:20:00