8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад паспорттой холбоотой тэмдэгтийн хураамж төлөхийн тулд заавал банк руу явах шаардлагагүй боллоо

2017-05-06 12:20:00

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйл ажиллагаагааг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ туршилтаар ашигласан.Тэгвэл тус зорилтын хүрээнд эхний ээлжинд гадаад паспортын үйлчилгээнд пос машиныг ашиглаж эхэллээ. Ингэснээр иргэд гадаад паспорттой холбоотой тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд заавал банк руу явж, очер дугаарт зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй боллоо. Цаашид бүртгэлийн бүх үйлчилгээнд пос машиныг ашиглахыг зорьж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл