8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийн 1.6 хувь нь чанаргүйд тооцогджээ

2017-05-06 12:40:00

Энэ оны гуравдугаар сарын ипотекийн зээлийн статистик мэдээлэл гарчээ. Тухайн сард банкууд 1 028 зээлдэгчид 64.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Энэ нь өмнөх сараас 10.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Банкуудаар авч үзвэл ХААН банк 16.5 тэрбум, Худалдаа хөгжлийн банк 15.7 тэрбум, Голомт банк 15.0 тэрбум, Төрийн банк 4.5 тэрбум, Хас банк 4.5 тэрбум, Улаанбаатар хотын банк 3.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 4091.2 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 90.4 мянгад хүрэв. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 62.8 сая төгрөг байна. Тухайн сард эргэн төлөгдсөн зээлийн хэмжээ өмнөх сараас 16.9 хувиар өсч 35.9 тэрбум төгрөг байна. Үүний 16.8 тэрбум төгрөг нь хугацаанаас өмнө төлөгджээ.  Харин нийт зээлийн үлдэгдлийн 95.9 хувь нь хэвийн, 2.5 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.6 хувь нь чанаргүй зээл байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл