8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутнууд хулгайч нарыг шуурхай илрүүлжээ

2017-05-06 13:40:00

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. “1000 эргүүл”-д тус дүүрэг дэх цагдаагийн нэг, гуравдугаар хэлтэс, их, дээд сургуулийн оюутан, сонсогч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлийнхэн хамтран ажиллаж буй юм байна. “1000 эргүүл”-ийн хүрээнд тус дүүргийн 14, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн хамт эргүүл хийж байсан оюутнууд хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тэдгээр оюутнууд “Их засаг” их сургуулийн оюутнууд байсан бөгөөд орон байр, автомашины эд ангийн хулгайн гэмт хэргүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mundag
mundag
2017/05/07 103.9.89.18