8o
Улаанбаатар хот
mobile menu

“СОЛОНГОСЫН ТЭТГЭЛЭГТ БОЛОВСРОЛ-2017” боловсролын үзэсгэлэнгийн тов гарчээ

2017-05-08 16:20:00

БНСУ-д сурч боловсрох хүсэлтэй оюутан залуучуудад зориулж “СОЛОНГОСЫН ТЭТГЭЛЭГТ БОЛОВСРОЛ-2017” боловсролын үзэсгэлэнг 11 дэхь жилдээ  зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн өдөрлөгийг INECS олон улсын зуучлалын байгууллага, МЗХ, Солонгосын мэдээллийн төв хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2017 оны 05-р сарын 12-13-ны өдрүүдэд BLUE MON  төвд болох юм.

Уг үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирснээр:
-БНСУ-ын их дээд сургуулийн багш, төлөөлөгчид хүрэлцэн ирж танилцуулга, мэдээлэл хийж, зөвлөгөө өгнө
-Солонгосын шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах
-Богино хугацааны сургалт
-Хэлний бэлтгэл
-Бакалавр, магистр, доктор
-Тусгай сургалт
-Төгссөний дараах ажлын байр
-Гэр бүлээ урих, дагалдан визээр авах
-Хүрэлцэн ирсэн бүх хүн гарын бэлэгтэй
-Сугалаанд хамрагдаж шагналын эзэн болох
-Үзэсгэлэнгийн өдрүүдэд бүртгүүлбэл зуучлалын хөлс -50% хөнгөлөлттэй
-Бүртгүүлсэн оюутнууд ТУСГАЙ СУГАЛААНД оролцож шагналын эзэн болох
-Дансандаа мөнгө байршуулж, батлан даагч шаардахгүй сурах боломж
-Солонгос хэлний TOPIK 2 шатны мэдлэгтэй бол мэргэжлийн ангид шууд элсэн суралцах боломж
-Англи хэлний тодорхой мэдлэгтэй бол шууд мэргэжлийн ангид элсэх боломж тус тус байна

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл