8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: Иргэн таны авах өртөгт эмчилгээний тусламж үйлчилгээ

2017-05-06 09:20:00

Иргэн та эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах ёстой. Эрүүл мэндийн тухай хуулийн 4.2-т "Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна" гэж заажээ. Үүнийг иргэн та татвар хэмээн эндүүрэх хэрэггүй.

Учир нь эрүүл мэндийн даатгалаар та дараах боломжуудыг эдлэнэ. Үүнд:

1. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

2. Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ

3. Өдрийн эмчилгээ, үйлчилгээ

4. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ

5. Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ

6. Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл

7. Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт

8. Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл

9. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ,        
    өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ

10.Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ

11. Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ зэрэг эмчилгээ үйлчилгээг авах эрхтэй. 

Иргэд тэр бүр мэддэггүй нь өндөр өртөгт тусламж үйлчилгээ аж. Монголчууд дотооддоо эмчилдэггүй, хийгддэггүй мэс засал байдаг гэж үзэн гадаад руу маш их явдаг байсан. Харин одоо Монгол эмч нар дотооддоо хийж, тухайн өндөр өртөгтэй мэс заслыг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж байгаа аж. Үүнд 900,000 - 28 сая хүртэлх төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байгаа гэсэн үг юм.

Тухайлбал, өвдөгний үе солиулах мэс засал нь 7 сая төгрөгийн үнэтэй байлаа гэхэд үүний 5 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж тухайн даатгуулагч нь өөрөө 2 сая төгрөгийг төлөх юм. 

Нэмэлтээр, Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсноор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор, эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлт үзүүлэх юм байна.  

Мөн элэгний В,С вирусийн тоолох шинжилгээ нь Улсын эмнэлгүүд дээр хийгдэж, үүнийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө. Үүнээс гадна, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн лабораториудыг элэгний С вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
сайхан сайхан юм бичээд л байдаг, амьдрал дээр хэрэгжих нь хир юм бол доо
2017/05/26 119.40.103.34
оюунаа
ядаж даралтын эмээ хөнгөлттэй үнээр нь авах сан. сарын 15 нд бичнэ гээд бөөн оочер тэгээд ажлаа таслаад арай чүү бичүүлээд очиход эм нь байхгүй нэг иймэрхүү л байна даа багануур дүүрэг
2017/05/15 202.9.43.151