Нийслэлийн иргэд нийтийн тээврээр зөвхөн карт ашиглан зорчдог болсоор сарын нүүр үзэж байна. Харин автобусаар зорчиж буй иргэд энэхүү үйл ажиллагаанд хэрхэн оролцож буйг хянахаар Нийслэлийн Тээврийн газраас өдөр бүр 27 байцаагч шалгалт хийж эхэлжээ. Тэд картаа уншуулаагүй зорчсон иргэдийг хуульд заасны дагуу 1000-5000 төгрөгөөр торгож эхэлсэн байна. Шалгалтын явцад оюутнууд ихэвчлэн ЕБС-ийн сурагчдын картаар зорчих, ахимаг насныхан ахмадуудын картаар зорчих зөрчлүүд илэрчээ. Дашрамд дурдахад, Нийслэлийн хэмжээнд 86 чиглэлд өдөртөө 929 том оврын автобус үйлчилгээнд гардаг байна.
Туулайчлагсдыг 1000-5000-аар торгож эхэллээ
2017-05-06 15:00:00