8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын Их хурал өнөөдөр нэр дэвшигчээ батламжилна

2017-05-06 11:36:00

Ардчилсан намаас  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга энэ сарын 3-ны өдрийн 10.00 цагаас 20.00 цаг хүртэл үргэлжилж, дүнгээ гаргаад буй. Харин энэхүү санал асуулгаар нийт 2740.9 оноогоор УИХ-ын гишүүн асан Х.Баттулга  тэргүүлж, нэр дэвшигчээр нэрлэгдээд байна. Өнөөдөр хуралдах энэ Их хурлаар дээрхи асуудлаас гадна Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батална. Түүнчлэн Үндэсний бодлогын хорооны 389 гишүүний бүрэн эрхийг батламжлахаар төлөвлөжээ.  Их хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг бид дараа хүргэх болно.

Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн хүмүүсийн дотоод сонгуулийн оноо:

- Х.Баттулга 2740.9 оноо

-Р.Амаржаргал 2374.8 оноо

-Д.Дорлигжав 1058.6 оноо

-Н.Алтанхуяг 1044.1 оноо

-Л.Болд 917.3 оноо

-Б.Жаргалсайхан 213.3 оноог тус тус авчээ.

М.Оргил

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл