8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 13, 14-нд мод тарих өдөр болно

2017-05-06 12:04:01

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийн дагуу энэ оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг энэ сарын 13,  14-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” арга хэмжээ өчигдөр эхэллээ. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд гурав хоног үргэлжлэх уг арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан Ойн судалгаа, хөгжлийн төв, нийслэлийн Байгаль орчны газар, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн үеэр мод тарих газар сонгох, хөрс бэлтгэх, арчлах талаар зөвлөгөө өгөх мэдээллийн булан ажиллаж байна. Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үр зэргээс гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл