Богд ууланд өнөөдөр дахиад л гал гарчээ. Одоогоор холбогдох байгууллагад дуудлага өгөөд байгаа аж. Өнгөрсөн сарын сүүлээр Богд Уулын Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарсан билээ. Түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурманд оруулсан билээ.
ЯГ ОДОО: Богд ууланд түймэр гарч байна
2017-05-06 13:49:35