Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний Монгол улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Энэхүү айлчлалтай холбоотойгоор Сүхбаатарын талбайн зүүн талын замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Айлчлал нийт гурван өдөр үргэлжлэх ба эдгээр өдрүүдэд зарим замуудад зорчих хэсгийн хөдөлгөөний түр хязгаарлалтууд хийхээр Замын цагдаагийн албанаас зохицуулалт гаргажээ.
Сүхбаатарын талбайн зүүн талын замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлажээ
2017-05-08 12:07:48