Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг батлан даалтад гаргажээ. Түүнийг шинэ он гарахын өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд батлан даалтад гаргасан гэх мэдээлэл байна.Авлигатай тэмцэх газар нь түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-нд баривчлан саатуулсан юм. Ингэхдээ авлигын хэрэгт холбогдуулан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч эрүүл мэнд муудсаны улмаас эмнэлэгт шилжин хэвтэн эмчлүүлж байв.Харин түүнийг батлан даалтад гаргах болсон шалтгааныг баривчлан саатуулах 60 хоногийн хугацаа нь дууссантай холбож буй юм.
Г.Шийлэгдамба батлан даалтад гарчээ
2016-01-04 08:38:00