
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд нөхөр нь эхнэрээ зээ дүүгийнх нь хамт заазуурдаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд гарсан. Мөн 13 настай дагавар хүүгийнхээ гарыг заазуураар цохиж хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Монгол Улсын хоёр иргэний аминд хүрсэн БНХАУ-ын иргэн Өргөнталд холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хятад улсын иргэн Э.Өргөнталд холбогдох ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхээс түүнд 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.



