Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /05.08/ боллоо. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим 2-3 удаагийн бага хэмжээний хур тунадас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Нийслэл хот орчмоор агаарын хэм тогтвортой байх бөгөөд хуурайшилт их байна” хэмээн танилцуулжээ. Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хуурайшилтын энэ цаг үед үүлэнд нөлөөлж бороо оруулах хэрэгтэй байна” хэмээгээд холбогдох ажилтнууддаа үүрэг өгчээ. Нэг сая гаруй хүн амтай нийслэлд тулгамдаж буй асуудал олон байхад үүлэнд нөлөөлж бороо оруулна гэдэг шийдвэрийг хоромын дотор өгсөн сурагтай. С.Батболд дарга ард иргэдийн амьдралд нэмэр болохуйц шийдвэрийг хэзээ гаргах юм бол доо.
Хотын дарга С.Батболд үүлэнд нөлөөлж бороо оруулна гэв үү
2017-05-08 15:33:00