Монгол Улсын Засгийн газрын 2016 оны эхний хуралдаан өнөөдөр 16.00 цагаас хуралдана. Хуралдаанаар доорхи асуудлыг хэлэлцэнэ.
1. Хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлах тухай /Ц.ОЮУНБААТАР/
2. "Дэлхийн монголчууд" хөтөлбөр батлах тухай /Л.ПҮРЭВСҮРЭН/
3. “Монгол Улсын гадаад сурталчилгаа"-ны хөтөлбөр батлах тухай /Л.ПҮРЭВСҮРЭН/
4. Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай* /С.БАЯРЦОГТ, Л.ПҮРЭВСҮРЭН/
5. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын санаачлан боловсруулсан Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай /Д.ДОРЛИГЖАВ/
6. Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай (Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ХАА-н үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тухай) /Д.ЭРДЭНЭБАТ/
7. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, журам батлах тухай (Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журам, Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам) /З.БАЯНСЭЛЭНГЭ/
8. Гарын үсэг зурах эрх олгох тухай (Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улсад буцаан олгохтой холбоотой асуудал) /Л.ГАНТӨМӨР/
9. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай (Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар) /Л.ГАНТӨМӨР/
10. Хэлэлцээр батлах тухай (Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр) /Ц.ЦОЛМОН/
11. Хүний хөгжлийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл* /М.ЭНХСАЙХАН/
12. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоох тухай /С.ЭРДЭНЭ/
13. Бусад асуудал* /Ч.САЙХАНБИЛЭГ/
Танилцуулах асуудал
1. Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний тухай /Ц.ОЮУНБААТАР/
2. Монгол Улсын Шадар сайд ШХАБ-ын хуралд оролцсон дүнгийн тухай /Ц.ОЮУНБААТАР/
3. Засгийн газрын хуралдааны нэгдсэн мэдээллийн тухай* /С.БАЯРЦОГТ/
4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай /Н.БАТЦЭРЭГ/
5. Эрчим хүчний салбарын 2015 оны үйл ажиллагааны тайлангийн тухай /Д.ЗОРИГТ/
Тайлбар: Материалыг хуралдаан дээр тараана гэж төлөвлөсөн байна.