Үйлдвэрт азотын хий алдагдаж, ажилтан хорджээ. Сүхбаатар аймгийн “Сүхбаатар сумын “Шинэ булаг” багийн нутагт нэгдүгээр сарын 2-ны өдрийн 20:00 цагийн үед “Цайрт минерал” ХХК-ийн Баяжмалын үйлдвэрийн Шаазан шүүлтүүр угаахад хэрэглэдэг азотын хий алдагдаж, үйлдвэрийн ажилтан хорджээ.Азотын хийнд хордсон Баруун-Урт сумын тавдугаар багийн харьяат С /эр.32н/ эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
“Цайрт минерал”-ийн үйлдвэрт азотын хий алдагджээ
2016-01-04 09:12:00