8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаяр, Х.Баттулга нарыг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхгүй

2017-05-09 12:24:00

Ерөнхийлөгчийн сонгуульд парламентат суудалтай улс төрийн хүчнүүд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх эрхтэй. Энэ хуулийн заалтын дагуу эрх баригч МАН, сөрөг хүчин АН, ганц төлөөлөлтэй МАХН нэр дэвшигчдээ тодруулаад байна. Энэ өдрүүдэд Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг нягтлан шалгаж байгаа. Хуулийн хүрээнд энэ 7 хоногтоо Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.

МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярт боломж байхгүй

МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд 2012 онд шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүхээс ял сонссон билээ. Тухайлбал Н.Энхбаярыг тоног төхөөрөмжийг хувийнхаа аж ахуйн нэгжид өгсөн, “Эрдэнэт” үйлдвэрт онц хэмжээний хохирол учруулсан гэх мэт үндэслэлээр шүүхээс ял тулгаж байсан юм. Эргэн сануулахад 3 өдөр үргэлжилсэн шүүх хурлаас Н.Энхбаярын өмчлөлийн Тв9 телевизийн тоног төхөөрөмжөөс улс хураан авах. Мөн дундын өмчлөлийн орон сууцыг хураан авах, 982 сая төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт өгөх, 54 сая төгрөгийг Гандантэгчилэн хийдэд төлүүлэх зэрэг шийдвэрийг гаргаж байлаа. Шүүхээс Н.Энхбаярт 4,1 жилийн хорих ялыг оноосон байдаг.

Ийнхүү шүүхээс ял авсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэг жил гаруйн хугацаанд хорих анги, сайд нарын эмнэлгийн хооронд зөөвөрлөж байсны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар сулласан билээ. Гэхдээ уучлал үзүүлэн сулласан ч гэсэн ялтайд тооцох хугацаа нь хэвээрээ байсан юм. Энэ утгаараа МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл улс төрд гар бие оролцож чадахгүй яваа билээ. 2015 онд гарсан өршөөлийн хуулиар түүний хэргийн зарим зүйл заалт хамрагдсан. Гэвч Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэнээр бол Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа хараахан дуусаагүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж ялтайд тооцох хугацаа дууссан эсэх дээр лавлагаа хүссэн ч талаар болсон. Гэсэн ч үүнийг үл тоон нэр дэвшээд байгаа билээ. Иймээс Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигч нартай холбоотой материалыг шүүх, Авлигатай тэмцэх газраас нягтлан шалгаад татгалзах магадлал маш өндөр. Тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй гэсэн хариуг Сонгуулийн Ерөнхий хорооноос өгөх магадлал 50+ гэж болно.

Х.Баттулга дэвших боломж байгаа ч бас дэвшүүлэхгүй байх шалтаг бий

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр болсон. 2004 оноос хойш улс төрд яваа. Тэр дундаа Зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт өөрийнхөө хүрээллийг бий болгосон нэгэн. Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд Х.Баттулга гэдэг хүн улс төрийг өөрийнхөө хүсэл сонирхлоор хөдөлгөж, бас үймүүлж байсан нэгэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн ам уралдан ярьдаг. Харин энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж түүнд бий юу?

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг нь Ардчилсан нам нээгээд өгчихлөө. Ардчилсан намаас Р.Амаржаргал нэр дэвших байх гэсэн нийгмийн хүлээлт байсан ч Х.Баттулга чимээгүй отож сууж байгаад эцсийн мөчид гарч ирэн эрхээ өвөртөлчихөв. Х.Баттулгын замд саад болох хүндрэл нь шинэ төмөр зам төслийн хүрээнд үүсчихээд байгаа хэрэг. Авлигатай тэмцэх газарт шалгагдаад 2016 оны сүүлээр Прокурорт шилжсэн. Монголын төмөр зам ТӨХК болон Солонгосын “Самсунг С&Т”  компани хоорондын асуудал юм. Уг хэргийн хүрээнд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Мөн Солонгосын “Самсунг С&Т” компаний захирал нарыг баривчилсан байдаг. Анх уг хэргийн үнийн дүнг 740 сая ам долларын гэж байсан. Үүнээс Чингис бондоос санхүүжүүлсэн 200 сая ам доллараар хийсэн ажил нь хэдхэн шороон овоолго гэсэн шүүмжлэл ч явсаар байгаа билээ. Бодит үнэн нь нэг км төмөр зам тавигдаагүй явдал юм. Энэ хэргийн хүрээнд УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших эрх өвөртлөөд байгаа Х.Баттулгыг сэжигтэнээр татсан. Энэ л түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь саад болох магадлалтай.

Монгол төрийн босго өндөр. Гэмт хэрэгт холбогдоод ял авсан ч тэр, гэмт хэрэгт сэжиглэгдээд шалгагдаж байгаа нь ч тэр. Хэн хэн нь нэр цэвэр, сэтгэл дүүрэн төрийн албанд зүтгэх хэрэгтэй. Үүний тулд ялтайд тооцох хугацаагаа хэл амгүй дуусгах. Нөгөө нь сэжиглэгдээд, хардагдаад байгаа хэргээ үнэн мөнөөр нь шийдүүлчихээд хэлэх үгтэй цагтаа Монгол төрийн төлөөх өрсөлдөөнд ороод ирэх юм бол түмэн олны харах өнцөг, үнэлэх үнэлэмж нь өөр байх нь гарцаагүй. Төрийн тэргүүний суудалд гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан хэн нэгэн суучихвал өнөөх хэргийнх нь үнэн мөнийг хэн тогтоох вэ? Тэр хүний нэр цэвэр байсан эсэхийг хэн баталгаажуулах вэ? Иймээс л Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх хүн ямар нэгэн гэмт хэрэгт шалгагдаагүй, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож ял авчихаад түүнийхээ ялын хугацааг дуусгаагүй байж болохгүй юм аа.

 Иймээс л дээрх үндэслэлийн улмаас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхмүүдийг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхдээ Шүүх, Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллагаас лавлагаа мэдээлэл авч байж үндэслэх болов уу. Ийм нөхцөлд МАХН болон АН-аас нэр дэвшигч нарыг бүртгэхээс татгалзах магадлал байгаа гэдгийг хууль хяналтынхан өгүүлж эхлээд байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бохир гарууд
Муу новшнууд тэгээд энхболдыгоо ямар ч өрсөлдөгчгүй гаргаж ирэх гэж байгаан биздээ
2017/05/12 202.179.27.107
Zochin
Bat-tulga demjij bn Enhbold bol gargaad demii uls oron hariin bool bolno hetsuu humuus ard tumen oirsdoo songolt hiiched araas ni dandaa shanalj guitsehiihen tegeheer Bat-tulga demjij bn
2017/05/11 94.226.182.154
man
enkhboldiigoo man debshuuleb uu zailuulj bna uu duucgaj bgaa umaadaa
2017/05/11 36.149.142.174
Lllll
AN MAHN gishuun medej baij devshuul red bdag sonin um aaaaaa
2017/05/10 103.26.195.54
L
Yag zuv Ene uls idej uusan ni turiin terguun bodood baih uu
2017/05/10 103.26.195.54
Кк
За яаж ч аргаа барсан бай баттулгаас энхболд нь хамаагүй илүү байлгүй яадгийн
2017/05/10 202.9.43.238
ЗОЧИН
БИТГИЙ МӨРӨӨД. Чи лав М.Энхболдын угаадас долоогч байхаа.
2017/05/10 43.242.243.233
ЗОЧИН
БИТГИЙ МӨРӨӨД. Чи лав М.Энхболдын угаадас долоогч байхаа.
2017/05/10 43.242.243.233
ЗОЧИН
БИТГИЙ МӨРӨӨД. Чи лав М.Энхболдын угаадас долоогч байхаа.
2017/05/10 43.242.243.233
ЗОЧИН
БИТГИЙ МӨРӨӨД. Чи лав М.Энхболдын угаадас долоогч байхаа.
2017/05/10 43.242.243.233
ЗОЧИН
БИТГИЙ МӨРӨӨД. НЭРЭЭ БИЧЭЭЧ
2017/05/10 43.242.243.233
Nam bus irgen
Gazriin naimaachin Offshore-chin Avilgalchin 3-aas heniig ni ch bitgii songooroi. Tegeheer dahin songuuli bolood uur ner tsever humuusee ursulduuleh bailgui.
2017/05/10 89.24.97.71
Zochin
AN-han anhnaasaa ner tsever yamar negen gazar shalgagdaj bgagui esvel shalgaj gem buruugui ni togtoogdson hun devshuuleh bsan yum ard tumneer togloj bolohgui shde yallagdagch erunhiilugchtei bolohgui
2017/05/10 66.181.178.36
энэ 3-н аль ч хэрэггүй....
пиздаа.....
2017/05/10 183.177.101.218
Зочин
Тэгээд яах вэ Энхболд гарах уу монголын газар шороог хятдад худалдах байх даа
2017/05/10 103.229.121.142
Дп
Яг тийм шүү бид гэдгээ
2017/05/10 103.229.122.229
бид
М.Энхболд ерөнхийлөгчтэй байснаас МОнгол улс ерөнхийлөгчгүй байсан нь дээр
2017/05/10 124.158.94.29
Zochij
Sayahan l tumur zamin hergeer Battulgig shalgaj baigaa ged niislelin porkurur medeelel hiij baisan yarij helsen yamnih ni shuls ni ch hataagui baihad heregten bish bolchihdog yam baihdaa gaihmaara yam
2017/05/10 103.26.194.138
Ttyttt
Miyegombo bolimoor yum icheechee
2017/05/10 27.123.214.117
zochin
3 aa zuunii luivarchid AN erdene gedeg hun ballaj bna da bugdiig mongoor zodood
2017/05/09 150.129.141.103
Монгол улсын иргэн
М. Энхболдын хийж байгаа ажил. МАН ын явуулга. Энхболд айж байхгүй юү
2017/05/09 202.9.42.97
Zochin
Vnen shvv de.hereg towogoo duusgaj shvvh tsagdaagaar biruugvi gesen tohioldold dewshvvleh heregtei.
2017/05/09 223.38.61.91
МАНГИРМАА
ГАНЦ ӨМБҮҮ ГЭНЦААРАА УРАЛДААД СҮҮДЭРЭЭСЭЭ ТҮРҮҮЛЧИХ ЮМ БАИНАЛДАА
2017/05/09 202.21.108.38
и
ара
2017/05/09 202.179.11.10
мби өөрөө
Энэ тэнэг МАН бүдүүн гэдэстэй гахай өрөөсөө бусад хүмүүсийг өросөлдүүлэхгүй юм байна л даа төрийн бүх албан тушаалд суулаа улс орныг хөгжүүлж байгаа юм алга гахайлж таргалж ах дүүгээрээ гэдэс зада
2017/05/09 202.131.226.194
Луйвар
Энхболд луйвардах гэж байна даа
2017/05/09 202.70.46.234
МАН сөнөтүгэй.
МАН-аас, Баттулгатай тохиролцсон гэсэн мэдээлэлийг албаар цацаад байгаа юм байна лээ.
2017/05/09 202.21.124.20
монгол хүн
Монгол төрийн босго өндөр.... гэчихжэээ....Үнэн байгаасай. Хулгайчаар дүүрчихсэн биз дээ...Хүлгайлснаа оффшорт хийдэг биз дээ... Гутмаараа
2017/05/09 202.179.24.162
ТЭНГЭРИЙН ДҮЛИЙД
БАТТУЛГЫГ ТОХИРОЛЦСОН Л ГЭЭД БАЙХ ЮМ, ТЭГҮҮЛ ЯАГААД МИЕ САНДРААД ИЙМЭРХҮҮ ТӨЛБӨРТ НИЙТЛЭЛҮҮД ТАВИУЛААД БАЙГААН??????
2017/05/09 202.21.124.20
Mongol
MAN gej neg ariuhan amitan bn aa. Buh hunii amiig mongoor avchihsan.
2017/05/09 202.70.46.222
Зочин
МАН ынхан энэ хэдэн сайтуудыг худалдаад авчихаж гэдсэн дэхь баасаа багасгаж чадахгүй гэдсээ чирсэн ми энхболдыг гарга гээд нэртэйгээр нь хэлчихээч. Идэж цадаж ханадаггүй юм бэ гэдэс нь хагарч үхээсэй
2017/05/09 202.9.40.115
Bayar
Tiishdee ug n. Amarjargalaa l gargaj baihgui. Daanch mungu bolon hor nairuulj chadahguidee ard n uldchihlee. Enkhbayar bol odoo bolooshdee. Ard tumniig hagaralduulj hor nairuulaad baihiin...
2017/05/09 202.9.42.241
оргил
ёоооо энэ сонгуулийн ерөнхий хороо хүртэл ман намд худалдагдчихсан юм уу. шүүх бол угаасаа оилгомжтой ш дэн.ард иргэдийг доромжилж чадаж байна тэ
2017/05/09 202.70.46.212
Зочин
Баттулга яллагдагчаар татагдаж шалгагдаж байхад ан сонгуульд гаргадаг нь хачин л бна ш дээ. Бас энхбаярыг ялтай ялгүй гээд л талцаж хэрэлдээд л одоо шүүх сонгуулийн хороо нь яацан юм . Шийдээч
2017/05/09 66.181.188.49
Иргэн Б
Юм хийсэн хүн шүүмжлэл хүртдэг нь манай нийгмийн нэг сонин тогтоц юмаа. Юм хийхгүй нууцаар газар зараад л худал үнэн хууль баталсан болж 4 жилийг барсан хүн гар цэвэр, нэр цэвэр гэж цол хүртдэг боллоо
2017/05/09 66.181.179.131
Irgen
Teheer songuuli bolohgui ni ee
2017/05/09 202.5.196.34
Иргэн
Ёооё тэгээд Ми ганцаараа яваад ногоон гэрлээр гарах уу? Ард түмнийг дэндүү доромжилж "элэг барих" юмаадаа
2017/05/09 66.181.189.102
мэдээгүймуу
Баттулга тохиролцоод л ,түүнийхээ дагуу дүрдээ тоглоод явж байгаа гэнэлээ
2017/05/09 139.5.219.37
иргэн
Ерөнхийлөгч болох хүн ямар шалгуурт нийцэх ёстойг 1-р ангийн хүүхэд мэдэхээр энгийн ойлгомжтой байх ёстой. Энэ 2 хүнийг дэвшүүлж байгаа хэсэг бүлэг хүмүүс өөрөсдөө асуудалд ингэж л ханддаг.
2017/05/09 180.149.98.82
Жамбаа
Энэ үнэн хүмүүс маргаж хэрүүл маргаан хийх нь тэнэглэл хувь хүний хэн бэ гэдгийг хэлээд өгч байгаа юм эртхэн зайгаа барих хэрэгтэй
2017/05/09 202.9.41.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment