ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хуучнаар КГБ буюу ЗХУ-ын Аюулгүй байдлын төрийн зөвлөлийн төлөөлөгч асан Лазарь Матвеевийнд зочилж өөрийн биеэр баяр хүргэжээ.
Кремлиэс гаргасан мэдэгдэлд, “Ерөнхийлөгч ноён Матвеевд 90 нас зооглосны ойн мэндийг хүргэхийн сацуу Ялалтын баярын мэнд хүргэж, түүний эрүүл мэндийн төлөө хундага өргөсөн” хэмээн мэдээллээ. Оросын Ерөнхийлөгч хуучин даргадаа Ерөнхийлөгчийн бугуйн цаг Лазарь Матвеевийн төрсөн өдөр буюу 1927 оны дөрөвдүгээр сарын 17-нд нийтлэгдсэн Правда сонины дугаарыг бэлэглэжээ. Путин даргадаа хэлэхгүй гэрт зочилсон нь ялалтын баярын хамгийн том "сюрприз" болжээ.
" width="100%">