Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намуудаас нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэг хамрагдаж, шинжилгээ өгсөн билээ. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүн гаргасан билээ.
Дээрх тушаалын дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эрүүл мэндийн 30 орчим үзлэг, шинжилгээнүүдэд хамрагдаж, шинжилгээ өгсөн байна. Ажлын хэсэг шинжилгээний хариуг СЕХ-ны хуралдаанд танилцуулахаар болсон байна.