ОХУ-ын Забайкальст уржигдар Монголын гимнастикчдийн баг тамирчдын сууж явсан “Hyundai” маркийн автобус осолдсон билээ. Тодруулбал Орос-Хятадын хилийн зүг “Чита-Забайкальск” замаар явж байгаад осолджээ. ОХУ-ын Забайкальск хязгаарын Дотоод хэргийн газраас мэдээлснээр Читагаас 50 километрийн зайтай, Карымск дүүргийн Дарасун хэмээх тосгоны ойролцоо болсон байна. Оросын хууль сахиулах байгууллагынхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр зорчигчид нь бүгд монголчууд байсан бөгөөд нийт 23 хүн явж байснаас 18 нь хүүхэд байсан гэв. Бэртсэн охидын биеийн байдал хэвийн бөгөөд Улаанбаатар руу ирж байгаа аж.
Бэртсэн охидын биеийн байдал хэвийн болжээ
2017-05-09 13:17:53