8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2016-01-04 09:15:00

Хонь: Шинэ он таны өмнө олон таатай боломжийг нээж байна. Таны амбиц нэмэгдэж, албан тушаал ахихад илүүтэй анхаарах бололтой. Долоо хоногийн турш таны сэтгэл санаа өөдрөг байна. Ажил хэргийн үйл хэрэг бүтэмжтэй байх боловч танаас ихээхэн хүчин чармайлт шаардана. Хэн нэгний өмнө буруугаа хүлээх, сэтгэлээ илчлэхэд таатай. Эрүүл мэндийн байдал сайн байна.

Үхэр: Романтик долоо хоног. Шинэ сар таны хайр дурлалын харилцаанд тун тааламжтай нөлөө үзүүлнэ. Ганц бие хүмүүст энэ үеийг алдалгүй хосоо олохыг зөвлөж байна. Харин хосуудын хувьд энэ долоо хоногийг зөвхөн нэгэндээ зориулах болно. Сэтгэл санаанд тань таагүй нөлөө үзүүлдэг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Өр нэхэгчид таныг амар байлгахгүй бололтой. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн асуудал үүсэх магадлалтай.

Хамтатгах: Дайны гал зогсоох долоо хоног. Нарийн түвэгтэй асуудлуудаас түр холдож, зөрчил маргаанд энхийг сахих хэрэгтэй. Харилцаандаа анхаарч, бусдад таагүй үг хэлэх хэрэггүй. Бусдыг хайрлах сэтгэл, хүлээцтэй байдал харилцааны зөрчил, маргааныг зогсоож чадна. Өөрийг чинь үнэлдэггүй хүмүүст цаг заваа зарах хэрэггүй. Үүний оронд ажилдаа илүү анхаарч, орлогоо нэмэгдүүлэх боломжийг эрэлхийл.

Мэлхий: Гар утастайгаа биш хүмүүстэй илүү харьц. Тасарсан харилцааг сэргээх, сэвтсэн сэтгэлийг эргүүлэх боломж байна. Шинэ сар таны ажил хэрэгт сайнаар нөлөөлж, орлого нэмэгдэнэ. Адал явдалд дурлаж, амьдралаа өөрчлөхийг хүсэх бололтой. Сэтгэл санааны байдал өдөр өдрөөр янз бүр байх боловч ерөнхийдөө тайван байна. Биеийн эрүүл мэнд сайжирна.

Арслан: Гэр бүл, хосын харилцаанд таатай. Хайр дурлалын харилцаанд зүрх сэтгэлээ дагаж, ажил хэргийн асуудалд толгойгоо ашигла. Ганц бие хүмүүс сонголтоо хийхдээ сэтгэл зүрхээс сайтар чагнах хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд ажил ихтэй байна. Аялж, зугаалах хүсэл их байвч танд зав чөлөө олдохгүй бололтой. Сэтгэл хөдлөлөө барьж, стресс бухимдалд автахаас зайлсхийгээрэй. Орлого бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна.

Охин: Таны сэтгэл татам байдал нэмэгдэж, хайр дурлалд одтой байх болно. Гэвч гэр бүлээс гадуур харилцаа тогтоох нь танд олон асуудал үүсгэнэ. Ажлын хамт олон, түншүүдийн дунд маргаан гарч болзошгүй. Долоо хоногийн сүүлээр та олон асуудлыг шийдэж, нөхцөл байдлыг хяналтандаа авч чадна.  Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна. Зүрх, цусны даралт ихсэх өвчнөөс сэрэмжлээрэй.

Жинлүүр: Гэр бүлд таны үүрэг, хариуцлага нэмэгдэнэ. Ажил хэргийн шинэ санааг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрч хүчээ цэнэглээд долоо хоногийн турш идэвхтэй байгаарай. Таныг хайр дурлалын сахиусан тэнгэр орхисон мэт санагдаж болох юм. Гэвч та эхлээд өөрийнхөө сэтгэлзүйг бэлдэх хэрэгтэй. Бусдад сайхан сэтгэлээ тусалж, сайн дурын үйл хэрэгт оролцоорой. Орлого нэмэгдэх болно.

Хилэнцэт: Шинэ жилийн зугаа цэнгэл үргэлжилсээр байна. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх боловч баяр цэнгэл дуусахгүй бололтой. Хайр дурлалд тань асуудал үүссэн бол буулт хийхийг зөвлөж байна. Агуу хайр байсан ч итгэл, уучлалтгүй бол хосууд хамт байх боломжгүй. Гэр бүлдээ амин хувиа хичээж, бусдыгаа гонсойлгох хэрэггүй. Орлого нэмэгдэж, мөнгөний асуудлууд шийдэгдэнэ.

Нум: Хайрыг мэдрэх долоо хоног. Эдгээр өдрүүдэд та эргэн тойрны хүмүүсээс хайр халамжийг илүүтэй мэдрэх болно. Долоо хоногийн эхээр бага зэрэг бухимдаж, сэтгэл санаа тавгүйрхэх бололтой. Санхүүгийн нөхцөл байдал санаа зовоож байна. Гэр бүлдээ анхаарал тавьж, цаг гаргаарай. Эрч хүч нэмэгдэж, энерги сэргэнэ.

Матар: Хүсэл мөрөөдлөө дага. Бодит байдлыг өөрчилж, хүсэл зорилгоо биелүүлэхийг хичээгээрэй. Энэ долоо хоногт матрын ордныхны төрсөн өдрүүд үргэлжилж байгаа тул зугаа цэнгэлд хөтлөгдөнө. Ажил хэрэг бүтэмжтэй байна. Зарлага хэдийн орлогоос давсан тул өр тавихаас аргагүйд хүрнэ. Хамт олон найз нөхдийн дунд маргаан гарч магадгүй. Нойргүйдэх, ядаргаанд орох магадлалтай.

Хумх: Энэ долоо хоногт таны бүх асуудал эергээр өөрчлөгдөнө. Ажлын хүрээнд нөхөрсөг байдал сэргэж, хамт олны уур амьсгал сайжирна. Сугар, Санчир гариг, сарны нөлөөгөөр долоо хоногийн сүүлээр хайр дурлалд ээлтэй. Таны дотор унтаж байсан галт уул сэрж, үнс нурмаа цацалж эхэлнэ. Энэ нь таны сэтгэл санааг өндөрт өргөж, хэтэрхий эрч хүчтэй байх болно. Санхүүгийн асуудлаа шийдэх арга замыг олно.

Загас: Хачирхалтай үйл явдлуудад бэлэн байгаарай. Ганц бие хүмүүс хайр дурлалаа нөхөрлөлийн хүрээнээс хайх хэрэгтэй. Хийх ажил ихтэй байх бөгөөд та яагаад ч бүгдийг нь амжуулж хүчрэхгүй. Үзэн ядалтаа ойлгож, энэрэх сэтгэлээр сольж чадвал ирээдүйд тань чухал нөлөө үзүүлэх хүнтэй учраа олж чадна. Санхүүгийн нөхцөл байдал таны бодсоноос муу байна. Стресс, бухимдлаас үүдэж толгой өвдөх, ходоод хямарч болзошгүй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл