Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагч хүү 2017 оны тавдугаар сарын 8-нд 13.00 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Хүүгийн эгч “Дүүг маань харсан үзсэн хүн байвал холбоо барьж тус болоорой. Өглөө хичээлдээ явахаар гараад ор сураггүй алга болчихлоо. Гар утсыг нь өөр хүн аваад элдвийн юм бичээд байх юм. Цагдаа сэргийлэх гээд хангаагүй газар алга. Өмнө нь хэзээ ч ингэж алга болж байгаагүй хүүхэд” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичиж, олон нийтээс тусламж хүссэн. Хүүг цагдаагийн байгууллага хайж байгаа юм байна.