8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдаас мөнгө хураахгүй байх чиглэл өглөө

2017-05-09 15:34:22

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Сурагчдын холбооны төлөөлөлүүд эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус байгууллагууд оюутан сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор "Төгсөлт" нэгдсэн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Улмаар "Сайн үйлс саруул ухаанд хөтөлнө" гэсэн уриалга бүхий уг арга хэмжээний хүрээнд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаартай "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэх тухай тушаал, Нийслэлийн Боловсролын Газрын 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.

"Төгсөлт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлд 28 их дээд сургууль, 35 Ерөнхий Боловсролын Сургууль эрдмийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлээд байгаа аж. Мөн энэ хүрээнд эрдмийн баярыг тэмдэглэхдээ хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ тайлагнах, тэргүүний сурагчдыг алдаршуулах талаар анхаарч ажиллах, эрдмийн баярыг тохиолдуулан сурагчдаас мөнгө хураах зэргийг болиулах чиглэл өгч ажиллаж буй аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Манухай
Зөвхөн төгсөгчид биш жил бүр л засвар хийнэ гээд мөнгө авдаг энэ жил дахиад авна гэж байна бүр ирэх намар сургуулийн ой болно гээд нэмээд авна гэж байна лэ СХД-ийн Ирээдүй цогцолбор
2017/05/09 59.153.115.181
Оюун
Мөнгө хураагаад л байна шүү дээ. Хэн хаана ямар арга хэмжээ аваад байгаа юм. Эцэг эхийн зөвлөлийн дор олон аав ээжүүд чирэгдэж байна.
2017/05/09 202.70.43.50
  • Recent
  • Most Read
  • Most Comment