Орос улс өнөөдөр Аугаа их Эх орны ялалтын баярын өдрийг тэмдэглэж байна. Одоогоос 72 жилийн тэртээх 1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн II дайныг өдөөгч Гитлерийн Герман Берлин хотод үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар энэ өдрийг албан ёсоор Зөвлөлтийн ард түмний ялалтын баяр болгон тэмдэглэх болсон юм. Энэ өдөр бол ганц зөвлөлт ч гэлтгүй Дэлхийн II дайнд зовж, зүдэрсэн бүхий л ард түмний ялалтын баяр билээ.
ФОТО: Улаан талбайд Ялалтын баярын
2017-05-09 16:45:00