8o
Улаанбаатар хот
mobile menu

"Монцемент" төсөл хэрэгжсэнээр 375 иргэн ажлын байраар хангагдана

2016-01-04 09:13:00

Засгийн газар болон “Монполимет”, “Монцемент Билдинг Материалс” компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд хөрөнгө оруулалтын гэрээ байгууласан билээ.

Тус байгууласан гэрээ нь төрөөс хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа чухал хэлбэр юм. Хөрөнгө оруулагч тал болох “Монполимет” компани нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худагийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Цаашид уг төслийг “Монцемент Билдинг Материалс” компани хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ. Гарын үсэг зурах арга хэмжээг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ "Өнгөрсөн онд үндэсний хөрөнгө оруулагчид нийт 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа" гэдгийг онцолсон байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээр, хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг /жилд 21.8 тэрбум төгрөг/ улсын төсөвт төвлөрүүлж, 375 иргэнийг ажлын байраар хангах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment