116-р сургууль нь Монгол улсын хэмжээнд байдаг цорын ганц харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль юм. Харамсалтай нь өнөөдөр хараагүй хүүхдүүдийн тусгай сургалттай 116-р сургуулийн 10 гаруй хүүхдүүд албан ёсоор хичээл хаялт зарлах гэж байна. Учир нь хэд хоногийн өмнө “Монголын хараагүйчүүдийн холбоо”-ноос харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 сургуультай холбоотой асуудлаар БСШУСЯ-нд удаа дараа шаардлага хүргүүлсэн мэдээлэл хийсэн. Тэд хараагүй хүүхдүүдийн суралцдаг улсын хэмжээний ганц сургуулийн сургалтын бааз, заах арга барил, боловсон хүчин, техник технологи муу байгаагаас сурагчид чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна хэмээн мэдээлсэн юм.
Харин өнөөдрөөс дараах үндэслэлээр хичээл хаялт зарлаж байгаа юм байна. Тодруулбал, хараагүй хүүхдүүдийн асуудалд сэтгэлгүй хандаж буй БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах, Холбогдох хуулийн дагуу Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанаас гаргаж, БСШУС-ын шууд харьяанд шилжүүлэх, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сургалтын орчин,шаардагдах тонгог төхөөрөмж,сургалтын хэрэглэгдэхүүнд зохион журмын дагуу сайжруулж, шинээр олгох өгөх, Асуудлаа мэддэггүй, сэтгэлгүй, зүтгэлгүй, чадваргүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх гэсэн шаардлага тавьсан байна.