Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар 15 асуудал хэлэлцэж, нэг танилцуулгыг сонсохоор товложээ.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
| № | Засгийн газрын гишүүн | ||
| Хэлэлцэх асуудал | |||
| 1. | Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах тухай | Ж.МӨНХБАТ | |
| 2. | Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай | Ц.МӨНХ-ОРГИЛ | |
| 3. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Ц.МӨНХ-ОРГИЛ | |
| 4. | Цахим паспорт хэвлүүлэх зардлын санхүүжилтийн тухай | Ц.МӨНХ-ОРГИЛ | |
| 5. | Монгол, Кувейтын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай | Ц.МӨНХ-ОРГИЛ | |
| 6. | Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай | Б.ЧОЙЖИЛСҮРЭН | |
| 7. | Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн тухай | Б.ЧОЙЖИЛСҮРЭН | |
| 8. | Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл | Б.ЧОЙЖИЛСҮРЭН | |
| 9. | Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийн тухай (Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд) | Б.ЧОЙЖИЛСҮРЭН | |
| 10. | Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл | Б.ЧОЙЖИЛСҮРЭН | |
| 11. | Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | С.БЯМБАЦОГТ | |
| 12. | “Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийн төсөл | Н.НОМТОЙБАЯР | |
| 13. | Хөрөнгө гаргах тухай | Д.ГАНБАТ | |
| 14. | Эрчим хүчний зарим үйлдвэрийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах тухай | П.ГАНХҮҮ | |
| 15. | Бусад асуудал* | Ж.ЭРДЭНЭБАТ | |
| Танилцуулах асуудал | |||
| 16. | Монгол, Хятадын зөвлөлийн хуралдааны дүнгийн талаар | Ж.МӨНХБАТ | |



