ОХУ-д дэлгэрсэн "Цэнхэр халим" тоглоом нь өсвөр насны хүүхдүүдийг уруу татаж, олон арван даалгавар биелүүлсэний дараа эцсийн даалгавар дээрээ амиа хорлодог аюулын харанга дэлдээд байна. "Цэнхэр халим" тоглоомоос болж ОХУ-д нэг жилийн хугацаанд 130 гаруй хүүхэд амиа хорлосон тоон мэдээлэл байна."Цэнхэр халим" тоглоом нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг. Амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа юм байна.Одоогоор манай улсад “Цэнхэр халим” сүлжээ тоглоомоос үүдэн хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Гэвч гарч болох эрсдэлээс сэргийлж Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд анхаарал хандуулж шалгаж эхэлсэн байна.
"Цэнхэр халим"-ыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ
2017-05-10 09:55:08