Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Өгөөж" компанийн баруун талд байрлах талбайд приус маркийн автомашин шатсан байна. Тодруулбал, "Чингэлтэй дүүргийн 2-р хороо Баруун дөрвөн замын уулзвар орчимд машин шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын газарт 12:40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж галыг бүрэн унтраасан байна. Машин дотор хүн байгаагүй аж.
"Приус 20" маркийн машин шатжээ
2017-05-10 13:50:42