Өнгөрсөн сард Төв аймагт байрлах Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тус газар өчигдөр орой ноцтой осол гарсан байна. Тодруулбал, тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч нар хоёр 69 машинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авсан байна. Бэртсэн алба хаагчдыг Цэргийн төв госпиталь руу шуурхай авч ирсэн байна. Энэ талаар бид эргэн мэдээлнэ.